Fibre-reinforcement

2024-12-09 07:21:50

Синтетик файбераар хүчитгэсэн бетон зуурмаг

Синтетек файбераар хүчитгэсэн бетон зуурмаг нь мяндасан нэмэлттэй болон бөгөөд тухайн бетон хийцийн бат бэх байдалыг сайжруулан ерөнхий бүтэцийг чанарыг нэмэгдүүлэх зорилготой. Орцны хувьд нийт бетон зуурмагын 2-5% байдаг

Дан бетон хийц суналтын бат бөх байдал үгүй бөгөөд хагарах хандлагатай байдаг тул файбер нэмэлт хэрэглэн тухайн бетон хийцийн агшилт болон хаталтаас үүдэн гарах гэмтэлээс сэргийлэн суналтын бат бэх чанарыг сайжруулна. Мөн бетон зуурмагт файбер хэрэглэсэнээр бетон хийцийн ус нэвчэн гадагшлахыг хязгаарлан хатах явцын ан цав үүсэн нөхцөлийг багасгана.

Файбер хэрэглэсэнээр

  • Бетоны суналтын бат бэхийг нэмэгдүүлнэ.
  • Агаарын хоосон зайг багасгаж сүвэрхэг байдлыг арилгана.
  • Бетоны бат бөх чанарыг нэмэгдүүлнэ.
  • Мяндасан утас тул бүхий л чиглэл рүү хүрэн шүрмэслэг байдал үүсгэнэ
  • Ийнхүү хүчитгэсэнээр матрицын үүргийг гүйцэтгэн бетон ба арматурын дифференциал хэв гажилтыг багасгана
  • Бетонд ойр зайтай жигд тархах тул хагаралыг багасган динамик шинж чанарыг сайжруулна.

Файбер хэрэглэсэний давуу талууд

  • Бетоны уян хатан байладыг урт хугацаанд хадгалах ба зэврэхгүй
  • Ажиллах баг шаардлагагүй өөрөө таран шингэнэ
  • Гажилтын эсрэг уян хатан байдал сайн
  • Бат бөх чанар сайжран гулзайлтад тэсвэртэй болно
  • Хөлдөлт болон гэсэлтээс үүдэх бичил хагаралыг бууруулна
  • Цаг агаарын бүхий л нөхцөлд тэсвэртэй