Спиртийн хэмжээг амьсгалаар тодорхойлох арга
Биед агуулагдаж буй спиртийг хэд хэдэн аргаар тодорхойлж болно. Үүнээс хамгийн түгээмэл хэрэглэдэг арга нь амьсгалаар хэмжиж үзэх байдаг ба энэхүү аргын гол зарчим нь амьсгалах үед цусны эргэлтээс спирт ууршиж, уушгинд ордог. Ингэснээр спирт хэмжигч багажаар тодорхойлох боломжтой болдог.
Спирт биенд ороход хоол боловсруулах эрхтний хана, ялангуяа гэдэс, нарийн гэдэсний дээд хэсгээр дамжин өнгөрөхдөө цус руу ордог. Цусыг зүрхэнд шахах явцад элэгээр дамжин өнгөрч, дараа нь уушгиар дамжуулж, зүрх рүү буцаж урссанаар биеийн бусад хэсэгт тархана.
Уушиг руу агаараас хүчилтөрөгч аван, нүүрстөрөгчийн давхар ислийг гаргах байдлаар тасралтгүй явагдаж амьсгалдаг. Амьсгалхад нүүрстөрөгчийн давхар исэл цуснаас ууршдагийн адил бусад архины бага хэмжээний хэсэг бас ууршдаг. Энэ процессыг хийн солилцоо гэж нэрлэдэг.
Амьсгал руу уурших архины бодит хэмжээ нь түүний цусан дахь концентрацаас хамаарна. Үүнийг Генригийн хууль гэж нэрлэдэг.
Амьсгалаар спиртийн хэмжээг тодорхойлох нь цусан дахь спиртний концентрацаас хамаарна.
Тэнцвэрт байгаа цус, амьсгалын спиртний концентрацийн хоорондын хамаарлын бодит концентрацийн харьцааны утга 2: 300: 1-тэй ойролцоо байна. Энэ нь үнэн хэрэгтээ амьсгалаар гарах спирт нь цуснаас гарах спиртний концентрацаас 2300 дахин сул байдаг гэсэн үг юм.
Гэхдээ нэг чухал зүйл бол амьсгалаар спирт хэмжихдээ бид уушгины гүн хэсгийн агаараас дээж авах ёстой гэсэн үг юм. Ингэснээр бид цусны эргэлтэнд байгаа спиртний хэмжээг илүү зөв бодит хэмжиж авна.
Lion laboratories брэндийн спирт хэмжигч нь спиртний түвшинг зөвхөн уушгины гүн агаараар хэмжих зориулалттай бөгөөд хэрэв хэмжилтэнд өөр төрлийн сорьц өгөхийг оролдвол багаж сэрэмжлүүлэн дохиолол өгөх болно.